- Сэтгүүлч
- 2021/08/10
- 1188
Зургаан настнуудын бүртгэлийг цахимаар баталгаажуулна уу
БШУЯ-наас 2021-2022 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэгчдийг 100 хувь цахимаар бүртгэхээр бэлтгэл хангаж буй.
Өнөө жил нийслэлийн хэмжээнд 38.842 хүүхэд нэгдүгээр ангид элсэх судалгааг Нийслэлийн Боловсролын газраас гарган, бүртгэлийн ажлыг зохион байгуулж байна.
Өмнөх жилүүдэд эцэг, эхчүүд хүүхдүүдээ сургуульд бүртгүүлдэг байсан бол энэ жилийн тухайд харьяа дүүргийн боловсролын байгууллагын ажилтнууд 6 настнуудын мэдээллийг улсын бүртгэлээс татан авч, хамран сургах тойргийн дагуу сургуулиудад хуваарилна. Харин эцэг, эхчүүд 16-25-ны хооронд www.parent.edu.mn вэбсайтад хандан, бүртгэлийг баталгаажуулснаар тухайн сургууль элсэгчдийн анги, бүлгийг хуваарилах юм.
Систем 16-ны өдрийн 09.00 цагт нээгдэнэ гэж Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээллээ.

Санал болгох
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр болж, “Гэр бүлийг дэмжих тухай” анхдагч хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Хуулийн төслий...
-
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр хуралдаж, орон сууц захиалах болон худалдан авах гэрээ байгуулсны улмаас хохирсон ир...


Сэтгэгдэл