- Сэтгүүлч
- 2021/08/11
- 2059
Цагаан сүүлт бугын сүрэг "Ковид-19"-ийн халдвар авчээ
АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэргэжилтнүүд тус улсын зүүн хойд бүс нутгийн цагаан сүүлт бугын сүргээс авсан цусны дээжид шинжилгээ хийгээд коронавирусний халдвар авч байсан байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн талаар Английн “Nature” сэтгүүлийн цахим хуудаснаа мэдээлжээ.
Тодруулбал, судлаачид 2021 оны эхээр Мичиган, Пенсильван, Иллинойс муж улс болон Нью Йорк хотод цуглуулсан 385 цагаан сүүлт бугын цусны дээжид шинжилгээ хийгээд 40 хувиас "Ковид-19" вирусний хамаатай эсрэг биет илрүүлсэн байна.
Энэ нь сүргийн тодорхой хэсэг нь "Ковид-19" вирусний халдвар авч байсны нотолгоо хэмээн тус улсын Хөдөө аж ахуйн яамны мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Гэхдээ судалгаа хийгдсэн цагаан сүүлт бугын сүрэгт өвчний шинж тэмдэг илрээгүй байна.
Санал болгох
-
Энэ сарын 10-нд Европын олон улсад Палестиныг дэмжсэн жагсаал болжээ. Жагсагчид Израилийг палестинчуудын эсрэг үйлдэж буй геноцидоо зогсоохыг шаардаж, Европын о...
-
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 1...


Сэтгэгдэл