- Сэтгүүлч
- 2021/08/13
- 1399
Хүүхдийн мөнгө барьцаалж зээл авах, банкны зээлд суутгахыг хориглолоо
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар Хүүхдийн мөнгө олгох журмын дагуу олголт хийдэг бөгөөд тус журмын 2.16-д Төрийн сангийн газар тус газарт хүргүүлсэн хүсэлт, жагсаалтын дагуу сар бүрийн 20-ноос өмнө хүүхдийн мөнгийг данс руу нь шилжүүлж, харин иргэн сар бүрийн 20-ноос хойш хүлээн авна гэж заасан байдаг аж.
Түүнчлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хөл хорионы үед болон Наадмын амралтын урт өдрүүдийн өмнө тусгай зохицуулалт хийж сарын эхэнд олголт хийж байжээ. Харин энэ сараас эргээд ердийн хугацаа буюу сар бүрийн 20-нд Хүүхдийн мөнгөний олголт хийнэ.
Ташрамд дуулгахад, Хүүхдийн мөнгийг барьцаалж зээл авах болон Хүүхдийн мөнгийг банкны зээлд суутгахыг хориглосон заалтыг Хүүхдийн мөнгө олгох журамд шинээр оруулсан.

Санал болгох
-
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа үеэр /2026.09.30/ тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзаж, Засгийн газр...
-
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын Ерөнхийлөгч Н.Ишигүро /2026.09.30/ бараалхав.


Сэтгэгдэл