- Сэтгүүлч
- 2021/08/19
- 712
ОУХМ Х.Болортуяад “Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ-ынхан хүндэтгэл үзүүлэв
Эрдэнэт хотын унаган охин, Олон улсын хэмжээний мастер Х.Болортуяа “Токио 2020” зуны 32 дахь олимпод амжилттай оролцоод ирсэн билээ. Тэрээр олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд барилдаж, 10 дугаар байранд шалгарсан юм.
Олимпын наадамд анх удаа оролцсон түүнийг өнөөдөр Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг “Энх Эрдэнэтийн хөгжил”, “Бид зорилготой залуус” Төрийн бус байгууллагуудын тэргүүлэгчид хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. “Хүн төрөлхтний спортын их наадамд оролцох эрх авч, Монгол улс, Эрдэнэт хотоо төлөөлөн оролцсон, өсөх ирээдүйтэй чөлөөт бөхийн тамирчин Х.Болортуяад залуу үеийнхнийхээ нэрийн өмнөөс баяр хүргэж, спортын амжилт хүсье” хэмээн “Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ-ын тэргүүлэгч Ж.Мөнх-Оргил онцлов. Хүндэтгэл үзүүлэх ёслолд ОУХМ Х.Болортуяагийн багш, Эрдэнэт хотын “Ирээдүйн одод” спортын дунд сургуулийн багш, дасгалжуулагч ОУХМ Б.Идэрсайхан нар оролцлоо. Тэрээр хүндэтгэл үзүүлж буй явдалд талархаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ өөрийн шавь Х.Болортуяагаа 13 настай байхад нь анх бөхийн спортоор хичээллэх санал тавьж, түүнийг дасгалжуулж эхэлсэн дурсамжаасаа хуваалцав. “Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ-ынхан багш шавь хоёрт алд цэнхэр хадаг, мөнгөн аяга, мөнгөн урамшууллын хамт гардууллаа.

М.Балжинням
Фото Б.Баттөгс
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл