- Сэтгүүлч
- 2021/08/19
- 758
ЗГ: Үндэсний дөрвөн хороо байгууллаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 18-нд болж, Засгийн газрын хуралдаанаар Үндэсний дөрвөн хороо байгуулж, бүрэлдэхүүнийг нь баталлаа.
Үүнд:
- Цар тахлын үеийн эдийн засгийн эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хороо
- Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хороо
- Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо
- Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэгдүүлэх, хуримтлалын нэгдсэн сан, Үндэсний баялгийн сан бүрдүүлэх, дундаж давхаргыг тэлэх үндэсний хороо
Эдгээр хороог Монгол Улсын Ерөнхий сайд ахлах бөгөөд бүрэлдэхүүнд нь Засгийн газрын холбогдох гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл багтжээ.
Санал болгох
-
Энэ оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.5 хувь буюу 5537 гэмт хэргийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэ...
-
2025 оны 11 дүгээр сарын 03-ны орой Сан-Франциско-Колката (Энэтхэг) чиглэлд өнгөрөлтийн нислэг үйлдэж байсан Эйр Индиа компанийн AIC174 дуудлагатай Боеинг-777 м...


Сэтгэгдэл