
- Сэтгүүлч
- 2021/08/23
- 1078
Ж.Мөнхбат: Жендэрийн тэгш байдал нь хүний үндсэн эрх бөгөөд Монгол Улсын хөгжлийн чухал зорилтуудын нэг
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн зөвлөх Э.Гэрэлт-Од, шинжээч Л.Бархас нарыг хүлээн авч уулзлаа.
БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) хамтран хэрэгжүүлэх уг төсөл 2021-2024 онд үргэлжлэх бөгөөд Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах, улстөр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэхийн тулд жендэрийн тэгш байдлыг дэмжих хууль эрхзүйн орчныг бэхжүүлэх, олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх механизмыг бэхжүүлэхэд чиглэгдэж байгаа тухай доктор Э.Гэрэлт-Од танилцуулав.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат жендэрийн тэгш байдал нь хүний үндсэн эрх бөгөөд Монгол Улсын хөгжлийн чухал зорилтуудын нэг болохыг уулзалтын үеэр тэмдэглэлээ. Тэрбээр, уг төслийн ач холбогдлыг чухалчилж, Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллахыг дэмжиж буйгаа илэрхийлэв.
Төслийн баримт бичигт тусгагдсаны дагуу Удирдах зөвлөлд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Жендэрийн үндэсний хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, улстөрийн намууд болон иргэний нийгмийн төлөөлөл багтаж байгаа аж гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Санал болгох
-
Үндэсний статистикийн хороо тавдугаар сарын орон сууцны үнийн индексийн мэдээллийг гаргажээ. Тодруулбал, орон сууцны үнийн индекс 2025 оны 5 дугаар сард 1.29 бо...
-
Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Олон улсын валютын сангийн Дүрмийн 4 дүгээр заалтын ажлын хэсгийн ахлах Тахсин Саади Сэдик тэ...
Сэтгэгдэл