- Сэтгүүлч
- 2021/08/24
- 681
Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн дэд хорооны дарга Х.Булгантуяа өчигдөр Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандранийг хүлээн авч уулзлаа.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Ковид-19" цар тахлын үед Азийн хөгжлийн банкнаас улс орны өмнө тулгарч буй нийгэм, эдийн засгийн тулгамдсан хэрэгцээг хангахад чиглэсэн санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр, УИХ-ын Тогтвортой хөгжлийн дэд хороотой ижил үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, УИХ-ын дэргэд дэх олон талт хамтын ажиллагааны нэгж байгуулах сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр танилцуулав. Ингэснээр тогтвортой хөгжлийн бодлогыг олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэнтэй хамт хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ гэв.
Түүнчлэн, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс парламентын боловсрол олгох зорилтын хүрээнд Өсвөрийн парламент байгуулж, төлөөллийг Монгол Улсын 21 аймгийн хүүхэд, залуучуудаас сонгох ажил бэлэн болоод байгаа талаар танилцуулав. Шинэ залуу үейнхийнхэд хууль эрхзүй, тогтвортой хөгжлийн бодлогыг танилцуулах чухал ач холбогдолтой болохыг онцлов.
Суурин төлөөлөгч Павит Рамачандран хэлэхдээ, Азийн хөгжлийн банк нь Монгол Улсын Их Хурал болон иргэний нийгмийн төлөөлөл тэр тундаа хүүхэд заалуучуд хоорондын үйл ажиллагааны уялдааг ханган ажиллахад анхаарна гэдгээ илэрхийлэв.
Талууд боловсрол, эдийн засаг болон хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтээс мэдээлэв.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл