- Сэтгүүлч
- 2021/08/31
- 1106
Монгол Улсын хэмжээнд химичдээ нэгтгэсэн анхдагч аймгаар Орхон аймаг нэрлэгдэж байна

Орхон аймгийн хэмжээнд 500-аад химич байдгийн 300 орчим нь багш, 200-аад нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Ачит ихт” ХХК, “Эрдмин” ХХК, “Эрдэнэт хивс” ХХК зэрэг уул уурхайн болоод бусад салбарт мэргэжлээрээ ажиллаж байна. Химичдийг сургах, хөгжүүлэх, нэгтгэх, туршлага солилцох, мэдээ мэдээллээр хангахын зэрэгцээ хойч үеийн химичдийг бэлтгэх зорилгоор өнгөрсөн 7 дугаар сард “Орхон аймгийн Химичдийн холбоо” ТББ байгуулагджээ. Улмаар холбооны зүгээс хийж хэрэгжүүлж байгаа эхний ажил нь залгамж халаа болсон өсвөрийн химичидээ урамшуулахад чиглэсэн талаар холбооны тэргүүн Р.Улаанхүү хэлж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах томоохон төсөл хөтөлбөрүүдэд Зэс хайлуулах, Эмульсийн тэсрэх бодисын, Металлургийн, Фосфоритын, Хүхрийн хүчлийн үйлдвэр багтаж байгаа юм. Ирэх жилүүдэд ашиглалтад орох эдгээр үйлдвэр баригдсанаар Орхон аймаг химийн шинжлэх ухааныг орон нутагт хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж холбооныхон үзэж байна. Орхон аймгийн Химичдийн холбооноос “Монголын Химичдийн форум”-ыг Эрдэнэт хотноо зохион байгуулахаар төлөвлөсөн ч цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч тодорхой хугацаагаар хойшилж, 9 дүгээр сард зохиох тов гарчээ.

И.ЧИНТОГТОХ
Санал болгох
-
АНУ-ын Оклахома мужийн Энид хот орчимд 2026 оны дөрөвдүгээр сарын 23-ны оройн цагаас эхэлсэн хүчтэй аадар бороо, салхины улмаас торнадо буюу хар салхи үүсч, шөн...
-
Аж ахуйн нэгж, байгууллагын 2026 оны тооллого улсын хэмжээнд бүртгэлд суурилсан аргаар буюу төрийн байгууллагуудад бүртгэлтэй мэдээлэлд үндэслэн зохион байгуулж...


Сэтгэгдэл