- Сэтгүүлч
- 2021/08/31
- 606
Гарааш буулгасан газарт ногоон байгууламж байгуулна
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 дугаар захирамжид иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэхээр тусгасан. Мөн авто замын түгжрэлийг бууруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор газрын зөрчил арилган, газар чөлөөлөх байршлуудыг батлахаар заасан юм.
Энэ захирамжийн дагуу өнөөдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зөвшөөрөлгүй 53 гараашийг буулгалаа. Тус хороонд ерөнхий боловсролын 84 дүгээр сургууль болон 147, 129 дүгээр цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Зөвшөөрөлгүй гарааш байсан хэсэгт явган хүний зам хангалтгүй байдаг байна. Тиймээс буулгасан гараашнуудын оронд ногоон байгууламж, явган хүний зам, авто зогсоол барина гэдгийг дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Д.Энхтөр хэллээ.
18 дугаар хорооны Засаг дарга С.Ариунаа “Манай хороонд байрлах 84 дүгээр сургууль болон 147, 129 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүд энэ замаар замын хөдөлгөөнд оролцдог. Явган хүний зорчих хэсэг бага учир хүндрэлтэй байдаг байсан. Эдгээр гарааш 1992 оноос хойш байсан. Гэвч гэрээний хугацаа дууссан тул дахин сунгаагүй. Зөвшөөрөлгүй гараашнуудыг буулгаж байгааг иргэд талархалтай хүлээн авч байна” гэлээ. Тухайн гарааш эзэмшигчдэд долоо хоногийн өмнөөс газар чөлөөлөх шаардах хуудас хүргүүлсэн юм.

Санал болгох
-
Энэ оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.5 хувь буюу 5537 гэмт хэргийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэ...
-
2025 оны 11 дүгээр сарын 03-ны орой Сан-Франциско-Колката (Энэтхэг) чиглэлд өнгөрөлтийн нислэг үйлдэж байсан Эйр Индиа компанийн AIC174 дуудлагатай Боеинг-777 м...


Сэтгэгдэл