- Сэтгүүлч
- 2021/09/11
- 1034
“Өнтэй өвөлжье” өдөрлөг хоёр өдөр үргэлжилнэ
Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг иргэдэд танилцуулах зорилготой “Өнтэй өвөлжье” өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ.
Хоёр өдөр үргэлжлэх тус өдөрлөгт Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар, “Таван толгой түлш” ХХК тэргүүтэй төрийн болон төрийн бус 30 гаруй байгууллага оролцож байна.
Өдөрлөгт ирсэн иргэд түлш хэрэглэхгүйгээр дулаан өвөлжих боломжтой технологийн шийдлүүдийг сонирхох, гэрийн дулаалгын хөнгөлөлттэй төсөлд хамрагдах, “Сайн” сайжруулсан түлшний карт болоод угаарын хийн мэдрэгчээ шинээр захиалах боломжтой.
Мөн Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах цэг байгуулж, зарим өргөдөл, гомдлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байна.











Санал болгох
-
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд...
-
Нийтийн тээврийн жолооч нарын дунд “Уран жолоодлого-2026” тэмцээнийг аравдугаар сарын 17-18-нд Монгол наадам цогцолборт зохион байгууллаа. Уг тэмцээнийг 201...


Сэтгэгдэл