- Сэтгүүлч
- 2021/09/24
- 999
Олон улсын хөлбөмбөгийн холбоо 201 сая гаруй ам.долларын нөхөн төлбөр авна
Дэлхийн хөлбөмбөгийн удирдах байгууллага болох Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/ нь авлигын схемийн хохирлын төлбөрт 201 сая ам.долларын нөхөн олговор авах болно гэж АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдээллээ.
Энэхүү нөхөн төлбөрийг уг схемд оролцсон хуучин албан тушаалтнуудын банкны данснаас хураан авчээ. Хууль зүйн яамнаас тус авлигын хэргийг 2015 онд шалгаж эхэлснээс хойш 50 гаруй этгээд ял сонсоод байгаа юм. Мөн 27 хүн, 4 аж ахуйн нэгж байгууллага гэм буруугаа хүлээсэн байна.
"Хөлбөмбөгийн авлигач албан тушаалтнууд, спортын маркетингийн удирдлагууд авлига, шунахай байдлаар хулгайлсан хөрөнгийг буцаан өгч, тус хөрөнгийг спортын ашиг тусын тулд хэрэглэгдэх болно гэдгийг өнөөдрийн мэдэгдэл баталж байна.” хэмээн Нью-Йоркийн зүүн дүүргийн прокурорын үүрэг гүйцэтгэгч Жаклин Касулис хэлсэн байна.
Энэхүү мөрдөн шалгах ажиллагааг гэм буруутай этгээдийг яллах, хууль бусаар алдагдсан хөрөнгийг сэргээн хөл бөмбөгийн ашиг тусын тулд ажилладаг хүмүүст өгөхөд чиглэгдэж ирсэн байна.
Санал болгох
-
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилца...
-
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бо...


Сэтгэгдэл