- Сэтгүүлч
- 2021/09/27
- 642
Цогт-Овоо суманд 320 хүүхдийн суудалтай сургууль баригдаж байна
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Цогт-Овоо сумын 320 хүүхдийн хүчин чадал бүхий сургуулийн барилгын ажлын явцыг шалгалаа. Улсын төсвийн хөрөнгөөр 2019 оны наймдугаар сараас эхлэн баригдаж буй уг сургуулийн нэмэлт санхүүжилтийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэсэн байна.
Барилгын ажлыг шалгах үеэр дэд сайд Г.Ганбаяр барилгын чанар хангалтгүй байгаа тул анхаарч ажиллахыг гүйцэтгэгч компанид санууллаа. Тусын сумын ерөнхий боловсролын сургуульд нийт 280 хүүхэд суралцаж, 33 багш, ажилтан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар сурагчид цахимаар хичээллэж байгаа бөгөөд ирэх даваа гарагаас эхлэн танхимаар хичээллэж эхэлнэ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Санал болгох
-
Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран залилах, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, бан...
-
Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хороо хороодын өнөөдрийн /2025.10.29/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.


Сэтгэгдэл