- Сэтгүүлч
- 2021/09/28
- 795
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ээлжит уулзалт боллоо
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ээлжит уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд боллоо.
Хурлыг ажлын хэсгийн ахлагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр удирдан явуулав. Энэхүү хурлаар 2021 оны есдүгээр сарын 21-ний өдрийн хурлаас гаргасан саналыг хуулийн төсөлд тусгасан тухай ажлын хэсгийн гишүүдэд танилцуулав.
Уг ажлын хэсэгт Монголын хөрөнгийн бирж, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Ард лайф ХХК, Тэтгэврийн реформ хөдөлгөөн, Үндэсний амьдралын даатгал ХХК, Тэтгэврийн ууган сан, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл, мөн актуарч, холбогдох судлаач нарын төлөөлөл оролцлоо.
Эх сурвалж: ХНХЯ
Санал болгох
-
Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны и...
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын үе үеийн удирдлага, ахмадууд, ажилтан, албан хаагчдад Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжс...


Сэтгэгдэл