УИХ-ын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “УИХ-ын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” хэмээн заасан байдаг. Энэ дагуу УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулган өнөөдөр буюу  2021 оны 10 дугаар сарын 1-ний Баасан гарагт 10.00 цагт нээлтээ хийнэ.

Харин үдээс хойших нэгдсэн хуралдаанаараа “Цаг үеийн шинжтэй асуудлаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдээлэл" сонсоно. Тус хуралдаан хаалттай горимоор явагдана.

Сануулахад, “Монгол УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдөр баталсан бөгөөд нийт 72 хуулийн төслийг энэ намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр тусгасан юм.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар долоо хоног бүрийн Даваа гарагт Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг хуралдах бол Мягмар, Лхагва гарагт Байнгын, дэд, түр хороодын хуралдаан болно. Харин УИХ-ын нэгдсэн хуралдаан Пүрэв, Баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдах бөгөөд хуралдаанаар товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болохоор зохицуулалтыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан байдаг.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа