Гуравхан жилийн өмнө яг өдийд Улаанбаатар хот бүхэлдээ утаан дунд амьдарч байсан нь үнэн. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэснээр агаарын бохирдол буурсан гэдэг нь хэн хүний нүдэн дээр ил байгаа зүйл. Өнөөдрийн тухайд монголчууд өөрсдөө түлшээ үйлдвэрлэж байгаа нь давуу тал ихтэй юм. Нэг талаараа ажлын байртай болж, нөгөө талаараа үйлдвэрлэгч болж чадлаа. Ажил хийхэд алдаа гарч болно. Гол нь цаг алдалгүй засаад залруулаад явах учиртай.

Харин иргэдийн хэрэгцээ, хэрэглээг далимдуулсан улс төрийн тоглолтыг шахмал түлшинд нялзаамааргүй оруулмааргүй байна. Учир нь бид нэг л агаараар амьсгалж, амьдарч байгаа. Тэр нам, энэ нэр дэвшигчийн агаар гэж байхгүй. Ялангуяа Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгууль болж байгаатай холбогдуулан шахмал түлшний хэрэглээг далимдуулсан улстөржилт гаарах янзтай.

Тодруулбал, ХҮН намаас нэр дэвшигч Б.Найдалаа нь Сонгинохайрхан дүүргийн сонгогчидтой уулзах бүртээ шахмал түлш хэрэггүй, дугаарлуулж байна хэмээн ярингаа түүхий нүүрс оруулах талаар ярьж эхлээд байна. Энэ нь цаад утгаараа агаарыг хамгийн ихээр бохирдуулдаг түүхий нүүрсний хэрэглээг дахин амиуулах гэсэн хорон санаагаа илэрхийлээд байгаа юм биш үү.

Тус намынхан гадна төрхөөс Монгол гэж харагдавч дотор талдаа ямар ч наалдацгүй, монгол ахуйгаасаа хэтэрхий хол явдаг гэдгээ давхар илтгэж байна. Тэгвэл “Тавантолгой түлш” ХХК-ийн хувьд энэ жил 70 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг аюулгүйн нөөцөд нөөцлөөд байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 гаруй мянган тонноор бага байгаа аж. Энэ нь “Баруун бүсийн үйлдвэрийг зүүн бүр рүү нүүлгэнэ” гээд өнгөрсөн хавар үйл ажиллагааг нь зогсоосонтой холбоотой талаар тус компанийнхан тайлбарлаад байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа