- Сэтгүүлч
- 2021/10/06
- 813
Тусгай зориулалтын автомашин Монголын цаг агаарт тохируулан үйлдвэрлэгдсэнээрээ онцлогтой
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж байна.
Тус хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Десотел” компанитай 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан “Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин, техникийг нийлүүлэх” гэрээний дагуу 14.9 сая еврогийн өртөг бүхий 4 төрлийн 42 автомашиныг 2021 онд нийлүүлэхээр болсон юм.
Тэгвэл өнөөдөр эхний ээлжийн хоёр төрлийн 21 гал түймэр унтраах үндсэн албаны автомашиныг хүлээлгэн өгөх арга хэмжээ Д.Сүхбаатарын талбайд боллоо.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Сэбастиен Сүрүн, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Р.Чингис нарын албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү тусгай зориулалтын автомашин нь манай орны цаг агаарын нөхцөлд тохируулан хийгдсэн бөгөөд -400С- +400С-д ажиллах боломжтой тусгай тоноглол бүхий юм.
Тухайлбал, замын нөхцөлд тохирсон Michelin брэндийн дугуйгаар тоноглогдсон бөгөөд маневрлах чадвар сайтай, хүйтний нөхцөлд тохируулан хөөрөг, бүхээг, тасалгаа бүрт нэмэлт “Webasto” загварын халаагуур суурилуулсан, “мatisec” загварын иж бүрэн амьсгалын бие даасан төхөөрөмж, нөөц агаар хадгалах саваар тоноглогдсон.
Мөн гал унтраах бодисын сав нь зэвэрдэггүй хүчитгэсэн полистер материалаар хийгдсэн, шуурхай ажиллах боломжтой 80 м урт дамартай хоолой бүхий өндөр даралтын хушуу, “Holmatro” загварын олон үйлдэлт аврах ажиллагааны багаж, WARM загварын татагч төхөөрөмжтэйгөөрөө онцлогтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Санал болгох
-
Үндсэн хуулийн түүхэн хөгжил, хуульт ёсны үнэт зүйл, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр, хөгжлийн чиг хандлагыг иргэн бүрд ойлгуулан таниулах, Үндсэн хуулиа т...
Сэтгэгдэл