
- Сэтгүүлч
- 2021/10/08
- 563
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана
Энэ сарын 07-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 67, II тунд 170, нэмэлт сэргээх тунд 1492, нийт 1729 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16.8 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2926 (24.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67114 (75.5 хувь), 16-17 насны 26350 (77.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Өнөөдөр /2021.10.08/ Улаанбаатар хотод 18 явуулын баг, 36 суурин цэгт 63 багийн 268 эмч, ажилтан ажиллаж, 3138 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Зургаадугаар сарын 17-ны өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер...
-
Зайсангийн зүүн гүүрийг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд авто замын хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 10-наас хааж, буулгаж, гуравдугаар сараас гүүрийг шинэчл...
Сэтгэгдэл