- Сэтгүүлч
- 2021/10/11
- 694
Харилцаа холбооны зохицуулах хороо мэдэгдэл гаргалаа
Олон нийтийн цахим сүлжээнд Цагдаагийн ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс фэйсбүүк, инстаграм зэрэг платформуудын Монгол Улсаас хандах хандалтыг хаах хүсэлтийг гаргасан гэх мэдээлэл тарах болсон.
Үүнтэй холбоотойгоор Харилцаа холбооны зохицуулах хорооноос дараах мэдэгдлийг гаргажээ.
Мэдэгдэлд, "Цахим орчинд Цагдаагийн ерөнхий газар болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс FACEBOOK, INSTAGRAM зэрэг платформуудын Монгол Улсаас хандах хандалтыг хаалгах хүсэлтийг гаргасан гэх мэдээлэл тараад байгаа бөгөөд тус мэдээлэл нь ор үндэсгүй хуурамч мэдээлэл болохыг анхаарна уу.
Харилцаа холбооны зохицуулах хороонд эрх бүхий байгууллагуудаас FACEBOOK, INSTAGRAM платформуудын Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлах дүгнэлт шийдвэр огт ирээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна." гэжээ.

Санал болгох
-
Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны и...
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын үе үеийн удирдлага, ахмадууд, ажилтан, албан хаагчдад Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжс...


Сэтгэгдэл