- Сэтгүүлч
- 2021/10/14
- 440
Нэмэлт дархлаажуулалтад 189 мянга гаруй хүн хамрагдаад байна
Коронавирусийн халдвараас сэргийлэх гурав дахь тун буюу нэмэлт тунгийн дархлаажуулалтыг Эрүүл мэндийн сайдын 2021 оны наймдугаар сарын 12-ны А/517 дугаар тушаалаар эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын явц ямар байгааг НЭМГ-ын мэргэжилтэн У.Наранцэцэгээс тодрууллаа.
-Дархлаажуулалтын явцын талаарх мэдээллийг өгнө үү?
-Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар суурин 49 цэгт 300 орчим эмч, эмнэлгийн ажилтан дархлаажуулалтын 80 гаруй багт ажиллаж байна. I тунгийн хамрагдалт 74 хувь, II тунгийн хамрагдалт 70 хувь байгаа бол III тунгийн хамрагдалтад 189.317 хүн хамрагдаад байгаа. Энэ нь зорилтод бүлгийн 17.6 хувийг эзэлж байна. Нэмэлт дархлаажуулалтад I, II тундаа бүрэн хамрагдаад гурван сараас дээш хугацааг өнгөрүүлсэн иргэдийг хамруулж байгаа. Мөн коронавирусийн халдвар аваад эдгэсэн иргэдийг эдгэснээс хойш 21 хоногийн дараа нэмэлт дархлаажуулалтад хамруулж байна.
-Жирэмсэн эхчүүд болон хүүхдийн дархлаажуулалт ямар байна вэ?
-Хүүхдийн дархлаажуулалтын I тунгийн хамрагдалт 87.7 хувь, II тунгийн хамрагдалт 76.3 хувьтай байна. Харин жирэмсэн эхчүүдийн 35 хувь I тунд хамрагдсан бол II тунд 25 хувь нь хамрагдаад байгаа юм. Иргэн та өөрт ойрхон дархлаажуулалтын цэгт очиж, вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаарай.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл