- Сэтгүүлч
- 2021/11/02
- 721
Ажилтнуудын дархлааг дасгал хөдөлгөөн, дуу бүжгээр сэргээнэ
Эрдэнэт үйлдвэрийн Нийгмийн харилцааны хэлтсээс ажилтнуудынхаа дархлааг хамгаалж, сэргээх зорилгоор “Дархлаажуулалтын 4-р тун” сэдэвт аяныг эхлүүлж байна. Өөрөөр хэлбэл, дөрөв дэх тунг спорт, соёл урлагаар орлуулж, дархлааг сэргээх зорилготой юм. “Дархлаажуулалтын 4-р тун” аян эхний хэсэг үйлдвэрийн Спорт ордны үйл ажиллагааны хүрээнд “4-р тун нь дасгал хөдөлгөөн юм” сэдвээр 7 хоног үргэлжилнэ.
Энэ өдрүүдэд ажилтнуудын ажлын байрны дасгал хөдөлгөөнийг тогтмолжуулж жигдрүүлэх, дасгалыг шууд бичлэг хийж, олон нийтэд сурталчлах, идэвхтэй оролцогч шалгаруулан урамшуулах, гарын авлага, амны хаалт тараах, цахим хуудсаар дамжуулан дасгал хөдөлгөөний ач тусын тухай зөвлөмж хүргэх, спорт хөгжөөнт тоглоомын давалгаа зохион байгуулах зэрэг олон хэлбэрийн ажлууд болох юм. Аяны дараагийн үйл ажиллагаа Соёл урлагийн цогцолборт “Дархлаажуулалтын 4-р тун нь дуу, бүжиг юм” сэдвийн хүрээнд үргэлжлэх аж.

М.Балжинням
Фото Б.Баттөгс
Санал болгох
-
Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны и...
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын үе үеийн удирдлага, ахмадууд, ажилтан, албан хаагчдад Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжс...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сэтгэгдэл