УИХ-ын дарга Г.Занданшатар, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр болон албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллалаа. Энэ үеэр сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтын явцтай танилцлаа.

“Их наяд хөгжил” компани 5 дугаар сургуулийн барилгын ажлыг найман жилийн өмнө эхлүүлсэн хэдий ч ашиглалтад оруулаагүй байна. Хөрөнгө оруулалтын санхүүжилтийн 95 хувийг гүйцэтгэгч компанид өгөөд байгаа аж. БШУ-ы дэд сайд стандартын шаардлага хангахгүй барилгыг хүлээж авахгүй гэдгийг хэлсэн бол УИХ-ын дарга ирэх 12 дугаар сарын 1 гэхэд барилгын ажлыг хүлээлгэж өгөх үүрэг өглөө.

“Номгон” сургуулийн хувьд сургуулийн барилгаа өргөжүүлж, хүчин чадлаа нэмэгдүүлээд байна. 960 хүүхдийн хүчин чадалтайгаар байгуулагдсан тус сургуульд өнөөдрийн байдлаар 2554 хүүхэд суралцаж байна. Мөн хичээлийн хоёр байртай ч нэг нь сургалтын зориулалтын байр биш учир өргөтгөлийн барилгыг бариулжээ.

Баянхонгор аймгийн хувьд гурван ээлжээр хичээллэж буй сургууль байхгүй. Нийт хүүхдийн 70 орчим хувь нь нэгдүгээр ээлжинд, үлдсэн нь хоёрдугаар ээлжинд хичээллэж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа