Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн бүтээлч хамт олон технологийн схемийг оновчлох замаар үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулах зорилготой шинэ төсөл хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгчээ. Нунтаглан баяжуулах хэсгийн Ц-25 ¹1,2 өтгөрүүлэгчийг 2006 оноос хойш Шүүн хатаах хэсгийн технологийн схемд ашигладаг байсан бөгөөд эдгээр тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, цахилгаан эрчим хүчний зардал зэрэг нь өртөг зардлыг нэмэгдүүлдэг.

Түүнээс гадна хүдэр боловсруулалтын өсөлт, баяжмалын физик-химийн шинж чанарын өөрчлөлтөөс шалтгаалан таван жил тутамд сольдог ган хоолойг хоёр жилд сольдог болжээ. Ингэснээр материалын болон хөдөлмөр зарцуулалтын зардал өссөн байна. Иймээс Нунтаглан баяжуулах хэсгийн Ц-50 ¹1,2, Шүүн хамтаах хэсгийн Ц-25 ¹3 өтгөрүүлэгчийг технологийн схемээс гаргаж, үндсэн болон хяналтын өтгөрүүлэгчийн халиаг станц руу шахах уян схем угсарчээ. Ингэснээр хяналтын өтгөрүүлэгчгүй ажиллах боломжтой болсон байна. Энэ мэтчилэн технологийн схемийг оновчилсноор жилд 396,4 сая төгрөгийн цахилгаан хэмнэх нөхцөл бүрджээ. Мөн тоног төхөөрөмжийн найдвартай байдал хоёр дахин нэмэгдсэн байна.  

М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа