2021-2022 оны сургуулийн жилийн сургалтын төлөвлөгөөний дагуу 2021 оны намар хугацаат цэргийн албанд татагдан ирсэн шинэхэн дайчид болон офицер, ахлагчийн бүлгүүд энэ сарын 12-ны өдөр 10 километрийн явган марш үйлдлээ. Маршийн маршрутын дагуу хичээлийн цэгүүдийг урьдчилсан байгуулсан бөгөөд дасгал сургалт, тэмцээнүүд тус бүртээ амжилттай явагдсан юм.

Тухайлбал, офицер, ахлагчийн бүлгүүдийн дунд гранат шидэлтийн тэмцээнд офицерын бүлгээс дэслэгч Г.Төгөлдөр, ахлагчийн бүлгүүдээс ахлагч Л.Надмиддорж, дэд ахлагч Э.Мөнх-Очир нар тэргүүлж, шагнуулав. Мөн энэхүү тэмцээний үеэр хугацаат цэргийн алба хаагчдад гранатыг хэрхэн зөв шидэх тухай техникийн анхан шатны сургалт давхар зохион байгуулагдлаа.

Үүний дараа галын бэлтгэлийн анхны дасгалыг боловсруулж, байр зүйн баримжаалал, тактик болон химийн бэлтгэлийг тодорхой хичээлийн цэгүүдэд гүйцэтгэж, хугацаат албаны дайчдынхаа бие бялдар,сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлсэн юм гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа