Монгол Улсад Эрчим хүчний зохицуулах байгууллага үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан эрчим хүчний зохицуулалтын ололт амжилт, үр дүнг хэлэлцэх, цаашдын хөгжлийн чиг хандлага, зохицуулалтын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн “Эрчим хүчний зохицуулалт-20” сэдэвт онол практикийн бага хурал өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хороон дээр болж байна. 

Онол практикийн бага хуралд ЭХЯ, ДҮТ ХХК, МХЕГ, СХЗГ, ШӨХТГ, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт,үйлчилгээг зохицуулах “Эрчим хүчний хөгжлийн төв”, “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”, "Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв", ШУТИС, Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоо,  Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо, Монгол энержи клубд зэрэг байгууллагуудаас гадна ЭХЗХ-ны тусгай зөвшөөрөл эзэмшигч 180 гаруй хуулийн этгээдийн болон 21 аймгийн, Нийслэлийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн гишүүд  хамтран ажилладаг олон улсын байгууллагууд болох ERRA, Дэлхийн банк, GIZ, GGGI зэрэг байгууллагуудын зочид төлөөлөгчид оролцсон 400 гаруй оролцогчтойгоор цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.

Энэ хурлаар Эрчим хүчний зохицуулах хорооны 20 жилийн зохицуулалтын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, Үнэ тарифын зохицуулалт сэдвүүдээр, ЭХЯ-наас Эрчим хүчний салбарын хөгжлийн бодлого хэтийн төлөв, ДҮТ-өөс Диспетчерийн горим зохицуулалт, ШУТИС-иас Эрчим хүч хэмнэх нөөц боломж зарим асуудлаар илтгэл тавьж оролцох юм.

Мөн ERRA, Дэлхийн банк, GIZ, GGGI байгууллагууд эрчим хүчний эх үүсвэрийн шилжилт, зохицуулалтын олон улсын хөгжлийн чиг хандлага зэрэг сэдвээр илтгэл тавьж, Эрчим хүчний зохицуулалтын 20 жилийн ололт амжилтын талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ДЦС-4, Клин-Энержи, ДСЦТС ХК-иуд илтгэл танилцуулах юм байна гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа