- Сэтгүүлч
- 2021/11/23
- 745
Олон үйлдэлт шинэ трактор ажилд гарлаа
Эрдэнэт үйлдвэрийн Автотээврийн цех 2020 оны хөрөнгө оруулалтаар захиалсан сүүлчийн шинэ техникээ өнгөрсөн долоо хоногт хүлээн авлаа. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хорио цээрийн нөхцөл байдлаас шалтгаалан өнгөрсөн онд захиалсан техник, тоног төхөөрөмжүүд он дамжин ирсээр байна.
Герман, Туркийн хамтарсан үйлдвэрийн энэхүү техник Автотээврийн цехийн Хүнд машин, механизмын хэсэгт ирснээр тус цехийн 2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөө бүрэн биелж байна. Шинэ трактор нь урдаа түрэгчтэй, ардаа газар ухагч шанагатай олон үйлдэлт техник юм. Автотээврийн цехэд “Комацу” фермийн, ижил төстэй гурван трактор байсны нэгийнх нь ашиглалтын хугацаа дуусчээ. Шинэ трактор ажилд гарснаар техникийн бэлэн байдал, найдвартай ажиллагаа сайжирлаа.

М.Одгэрэ
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл