- Сэтгүүлч
- 2021/11/23
- 681
Дархлаажуулалтын цэгүүдийн байршилтай танилцана уу...
Энэ сарын 22-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 107, II тунд 209, нэмэлт сэргээх тунд 5901, нийт 6217 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.8 хувь, II тунгийн хамралт 71.3 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 27.9 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2968 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67881 (76.4 хувь), 16-17 насны 26696 (78.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Харин өнөөдөр 2021.11.23-нд Улаанбаатар хотод явуулын 20, суурин 52, түр 27 цэгт 101 багийн 434 эмч, ажилтан ажиллаж, 5728 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Томоохон зах, худалдааны төвүүдэд 27 түр цэг ажиллаж байна.
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулъя.







Санал болгох
-
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа үеэр /2026.09.30/ тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзаж, Засгийн газр...
-
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын Ерөнхийлөгч Н.Ишигүро /2026.09.30/ бараалхав.


Сэтгэгдэл