- Сэтгүүлч
- 2021/11/29
- 1180
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Амгалан" амаржих газарт ажиллалаа
Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ сарын 28-ны өдөр Амгалан амаржих газарт ажиллав. Амгалан амаржих газар БЗД, СБД-ийн 510 мянган хүн амын 137.000 нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг. Тус эмнэлэгт 2021 оны эхний 10 сарын байдлаар 6031 эх амаржсан ба эхийн эндэгдэл гараагүй үндсэн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна.
Амаржих газар нь эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ, тэр дундаа хавдрын эрт илрүүлэг, мэс заслын тусламж үйлчилгээг нээлттэй болон дурангийн аргаар хийж олон шинэ инновацийг нэвтрүүлэн ажиллаж байна.

Коронавируст халдвар (КОВИД-19)-н тусламж үйлчилгээг 849 жирэмсэн эх болон эмэгтэйчүүдэд үзүүлсэн байна. Ковидын тусламж үйлчилгээнд ажилласан эмч ажилчдын цалинг 3 дахин , илүү цагийг 2 дахин нэмж олгон, дархлаажуулалтын бэлдмэл болон хүнсний нэмэлт багцаар ханган ажиллаж байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус амаржих газарт шаардлагатай суурин рентген аппарат, ариутгалын тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өглөө.

Эрүүл мэндийн сайд эх барих, нярай, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргах амаржих газрыг эх барих эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хавдрын тусламж үйлчилгээний төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг болгон ажиллах чиглэл өглөө. Мөн Гамшгийн тухай хуулинд заасны дагуу эм хэрэгслийн нөөцийг 3 сараар бүрдүүлэх үүрэг чиглэлийг амаржих газрын удирдлагуудад өгсөн юм.


Санал болгох
-
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 280 гаруй шатахуун түгээх станц (ШТС) үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс зарим ААН-үүдийн 232 ШТС-ын мэдээг түүвэрлэн гар...
-
Хур тунадас: 27-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 28-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29, 31-нд Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын х...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл