- Сэтгүүлч
- 2021/11/30
- 637
УИХ-ын дарга Г.Занданшатар БНЭУ-д айлчилна
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Энэтхэг Улсын Парламентын дээд танхим Ражя Сабха-гийн дарга Веркаяа Наиду болон Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла нарын урилгаар 2021 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын энэхүү айлчлал нь Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, улс төрийн итгэмжилсэн харилцааг улам бэхжүүлж, парламент хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж хоёр тал үзэж байгаа юм.
Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд-д бараалхаж, тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхим Ражя Сабха-гийн дарга Веркаяа Наиду болон Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла нартай уулзаж, санал солилцоно.
Мөн Энэтхэг Улсын Засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай хоёр улсын худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй хамтын ажиллагааны томоохон төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулах чиглэлээр ярилцана. Түүнчлэн Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тосны үйлдвэрийн төслийн хэрэгжилтийн талаар Энэтхэгийн холбогдох байгууллага, албаныхантай санал солилцож, тус улс дахь газрын тосны үйлдвэртэй танилцана.
Энэхүү айлчлал нь Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад Парламентын тэргүүний түвшинд 11 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал юм.
Санал болгох
-
“Ажнай” Д.Бат-Эрдэнийн бүсэнд 20 гаруй жил хавтага шиг хавчуулаастай яваа хүн бол Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж. Ноёны бөх гэгчээр Д.Бат-Эрдэнийг У...
-
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн ...
Сэтгэгдэл