- Сэтгүүлч
- 2021/11/30
- 491
Хувиараа хөдөлмөр эрхлэгчид тооллогод хойрго хандаж байна гэв
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.11.29/ болж, дараах асуудлыг хэлэлцлээ. Арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн аж ахуйн нэгж, байгууллагын тооллого өндөрлөхөд цөөн хоног үлдээд байна.
Нийт 172 мянган байгууллага, аж ахуйн нэгж бүртгэлтэй байдгаас 103 мянга нь хамрагдаж, тооллого 70 хувьтай байна. Аж ахуйн нэгжээс гадна хувиараа хөдөлмөр эрхлэгчид тооллогыг татвартай холбон ташаа ойлгосноос хойрго хандаж байгааг мэргэжлийн байгууллагынхан хэлж байна. Тиймээс үлдсэн цөөн хоногт хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг тооллогод идэвхтэй хамруулах юм.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт зам тээврийн осол хэргийн шинжтэй дуудлага 4036 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс өссөн үзүүлэлт гэнэ. Дүүргүүдээс хамгийн их дуудлагатай байгаа нь Баянзүрх дүүрэг. Тус дүүрэгт осол хэргийн тоо өндөр төдийгүй бэртэж гэмтсэн хүний тоо ч бусад дүүргээс өндөр байгаа аж. Түүнчлэн сүүлийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хэрэг цөөнгүй илэрч буйг Тээврийн цагдаагийн албаны дэд дарга Б.Батболд онцоллоо. Сүүлийн 14 хоногт 834 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлсэн байна.
Улаанбаатар хотод өдөрт 420 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа бөгөөд их ачааллын үед хөдөлгөөний хурд эрс буурч байгааг мөн тодотгосон юм.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл