- Сэтгүүлч
- 2021/12/01
- 748
Дэвшилтэт техник, технологи эзэмшигчдээ шинэ мэдлэгээр цэнэглэж байна
Баяжуулах үйлдвэрийн захиргаа өнгөрсөн долоо хоногийн эхнээс технологийн ажилчид, засварчдынхаа дунд шинэ техник, технологи эзэмшүүлэхтэй холбоотой сургалт явуулж байна.
Шинээр суурилуулсан техник, тоног төхөөрөмжийн бүтэц зохион байгуулалт, ажиллах зарчмыг таниулж буй уг сургалт “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр өдөр бүр 9-11 цагт болж байна. Өөрөө нунтаглах хэсгийн 65, Нунтаглан баяжуулах хэсгийн 45, Бутлан тээвэрлэх хэсгийн 38 технологийн ажилчин, засварчдад Баяжуулах үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд уг хичээлийг зааж байна. Сургалт 12-р сарын 9 хүртэл үргэлжилнэ. Баяжуулах үйлдвэр зарим ажилчдаа үйлдвэрлэгч компани дээр сургах, мөн тухайн компаниас мэргэжилтэн урьж сургахаар төлөвлөсөн ч Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас ийнхүү өөрсдөө сургалт явуулж байна. Ойрын жилүүдэд Эрдэнэт үйлдвэр хүдэр боловсруулалтын хэмжээгээ нэмэгдүүлэхэд чиглэсэн техник технологийн шинэчлэлийг эрчимтэй хийж байгаа. Баяжуулах үйлдвэр орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж эзэмшигч, ажилчдаа ийнхүү шинэ мэдлэгээр цэнэглэж байна.

Я.Энхтуяа
Санал болгох
-
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд...
-
Нийтийн тээврийн жолооч нарын дунд “Уран жолоодлого-2026” тэмцээнийг аравдугаар сарын 17-18-нд Монгол наадам цогцолборт зохион байгууллаа. Уг тэмцээнийг 201...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сэтгэгдэл