- Сэтгүүлч
- 2021/12/08
- 718
“Дөрөлж” нууранд живсэн шатахуун ачсан автомашиныг татан гаргалаа
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн Дөрөлж нуур гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 13 км/-т “Дөрөлж” нууранд живсэн шатахуун ачсан автомашиныг /чиргүүлтэй/ татан гаргалаа.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, Засаг даргын тамгын газрын ажилтнууд хамтран дөрвөн өдөр үүрэг гүйцэтгэсэн юм.
Алба хаагчид мөсийг 100 метр гудамлаж, 5 метр өргөнтэй хөрөөдөж шатахуун ачсан автомашиныг гаргасан. Нуурын мөсний зузаан 60 см, усны гүн нь 3.1 метр байлаа гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Санал болгох
-
Нийслэл хотын замын халтиргаа, гулгаа ихсэж явган хүн явахад тун бэрх байдалтай байгаа билээ. Тэгвэл Имартын хамт олон Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эмнэлгийн...
-
“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Таеквондогийн тэмцээний сүүлийн өдрийн өрсөлдөөн “Степпе Арена”-д үргэлжлэн явагдаж байна. Энэхүү наад...
Сэтгэгдэл