- Сэтгүүлч
- 2020/06/23
- 530
Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа баримтжуулж зураг авсан, бичлэг хийсэн бол 10,000,000 төгрөгөөр торгоно
УИХ-ын 2020 оны сонгуулийн санал авах өдөр маргааш болно.
Энэ өдөр сонгогч нь:
- Санал авах байрнаас саналын хуудас авч гарсан
- Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан,
- Саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн
- Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол Зөрчлийн тухай хуулийн 17.1.30 заалтын дагуу АРВАН МЯНГАН НЭГЖТЭЙ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Нэг нэгж нь 1,000 төгрөгтэй тэнцэх тул дээрх үйлдлийг хийсэн сонгогч 10,000,000 төгрөгөөр торгуулах юм.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл