- Сэтгүүлч
- 2021/12/09
- 577
Монгол, Хятадын ЗГХК-ын ажлын хэсгийн хуралдаан боллоо
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын Ажлын хэсгийн хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав.
Хуралдааныг Монголын талаас Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг, Хятадын талаас БНХАУ-ын Худалдааны яамны Азийн газрын дэд захирал Сүнь Шучян ахлан оролцлоо.

Ажлын хэсгийн хуралдаанаар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны энэ оны явцыг дүгнэж, 2020 онд зохион байгуулсан ЗГХК-ын XVI хуралдааны Протоколын хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл солилцож, хамтын ажиллагааны зарим тулгамдсан асуудлаар санал солилцов.
Тухайлбал, хоёр улсын хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн явуулах, Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортыг сэргээх, БНХАУ-аас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төслүүдийн явцыг түргэтгэх, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн агуулгыг эцэслэн тохиролцох зэрэг асуудлаар санал солилцож, цаашид хоёр талын хооронд ажлын түвшний мэдээлэл солилцоог сайжруулахаар тохиролцов.
Санал болгох
-
Энэ оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.5 хувь буюу 5537 гэмт хэргийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэ...
-
2025 оны 11 дүгээр сарын 03-ны орой Сан-Франциско-Колката (Энэтхэг) чиглэлд өнгөрөлтийн нислэг үйлдэж байсан Эйр Индиа компанийн AIC174 дуудлагатай Боеинг-777 м...


Сэтгэгдэл