“Хэрэглэгчийн аян-2022” сэдэвт аяныг зохион байгуулж байна
Эрчим хүчний зохицуулах хорооноос тав дахь жилдээ “Хэрэглэгчийн аян-2022” аяныг 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна. Энэхүү аянд улсын хэмжээнд цахилгаан, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч төвийн бүсийн 97 хуулийн этгээд, Аймаг, нийслэлийн 22 зохицуулах зөвлөлөөс дулаан үйлдвэрлэх, цахилгаан, дулаан түгээх, зохицуулалттай тусгай зөвшөөрөлтэй орон нутгийн 315 хуулийн этгээд нийт 412 тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамаарагдаж байгаа юм.
Эрчим хүчний зохицуулах хорооноос Нийслэл, орон нутагт цахилгаан, дулаан түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хариуцлага, үйл ажиллагааг дээшлүүлэх, шугам тоноглолд гарч болзошгүй гэнэтийн аваар саатлын үед түргэн шуурхай арга хэмжээ авах, өвлийн оргил ачааллын үед хэрэглэгчдийг стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангах нөхцөлийг бүрдүүлэхэд холбогдох зөвлөмж, чиглэлийг өгч ажиллана.
Үүнд:
Эрчим хүчний зохицуулах хорооноос Нийслэл, орон нутагт цахилгаан, дулаан түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хариуцлага, үйл ажиллагааг дээшлүүлэх, шугам тоноглолд гарч болзошгүй гэнэтийн аваар саатлын үед түргэн шуурхай арга хэмжээ авах, өвлийн оргил ачааллын үед хэрэглэгчдийг стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангах нөхцөлийг бүрдүүлэхэд холбогдох зөвлөмж, чиглэлийг өгч ажиллана.
Үүнд:
- Эрчим хүчний хэрэглэгчдийг 2021-2022 оны өвлийн оргил ачааллын үед стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангахад хяналт тавих, хэрэглэгчийн хуулиар олгогдсон эрх ашгийг дээдлэн хамгаалах;
- Цахилгаан, дулаан түгээх, цахилгаан, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хариуцлага, үйл ажиллагааг дээшлүүлэх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангахад хяналт тавих;
- Түгээх шугам сүлжээнд гарч болзошгүй аваар, саатлаас урьдчилан сэргийлэх, гарсан гэмтэл, саатлыг түргэн шуурхай засварлаж, хэвийн болгоход холбогдох зөвлөмж, чиглэл өгөх;
- Хэрэглэгчийн санал, хүсэлтийн шийдвэрлэлт, диспетчер, хоногийн үйл ажиллагааны мэдээг нэгтгэх, хяналт тавих;
- Эрчим хүчний хэрэглэгчдэд хуулиар олгогдсон эрх, үүргийг таниулах, эрчим хүчний зүй зохистой хэрэглээ, хариуцлагыг дээшлүүлэх талаар сурталчлах, мэдлэг, боловсрол олгоно.
Аяны хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааны хоногийн мэдээг цахимаар буюу Google sheet ашиглан тогтмол хүлээн авч хяналт тавих бөгөөд, цахилгаан, дулаан хангамжийн доголдол, хэрэглэгчийн гомдол, саналыг үндэслэн шаардлагатай тохиолдолд цахилгаан, дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч орон нутгийн болон хувийн хэвшлийн орон сууцны ашиглалт үйлчилгээ хариуцсан байгууллагуудыг сонгож үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, холбогдох зөрчил дутагдлыг арилгуулж ажиллах юм байна. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос Аймаг, Нийслэлийн зохицуулах зөвлөл, болон цахилгаан, дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын удирдлагуудтай цахим уулзалт зохион байгуулж, холбогдох дүрэм журмыг танилцуулсан байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл