- Сэтгүүлч
- 2022/01/12
- 387
Ц.Билэгсайхан: "Омикрон"-ыг эрсдэл багатай давахын тулд IV тунг эхлүүлж байна
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгсайхан "Эрдэмтдийн зөвлөл, ХӨСҮТ хамтран судалгаа хийсээр байна. Вакцины дархлаа тогтоцын судалгаа гарсан. Хоёр тун "Астразенека" хийлгэсэн хүмүүст 4-5 сарын дараа эсрэг биеийн титр 30 болж буурсан байсан бол "Пфайзер"-аар бүүстер тун хийхэд 570 болж нэмэгдсэн. Бүүстер тунгаас 4 сарын дараа 70 гаруй болж буурсан байна.
Харин хоёр тун "Вероцелл" хийлгэсэн хүмүүсийн цусан дахь эсрэг биеийн титр 5 сарын дараа 30 болж буурсан бол "Пфайзер"-аар бүүстер тун хийхэд 340 болж нэмэгдсэн. Харин бүүстер тунгаас хойш 4-5 сарын дараа 110 болж буурсан байна. Энэ нь вакцин тодорхой хугацааны дараа үйлчлэл буурч байгааг харуулж байгаа тул бид олон улсын жишгээр "Омикрон"-ыг эрсдэл багатай давахын тулд IV тунг эхлүүлж байна" гэлээ.

Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб
Санал болгох
-
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшыштоф Бойкотой уулзла...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл