БНСУ-ын “Doosan Engineering & Construction” компани Монголын орон сууцны бүтээн байгуулалтад оролцох хүсэлтэйгээ илэрхийлжээ.

Дээрх компани нь Монгол Улсад ажиллах хөтөлбөрийнхөө хүрээнд “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй шинэ төслүүдийн талаар ажил хэргийн уулзалт хийв.

Уулзалтад “Doosan Engineering & Construction” компанийн дэд ерөнхийлөгч Ким Жин Хо, үйл ажиллагаа хариуцсан захирал И Дэ Шиг, гадаад харилцааны захирал Чан Вон Жин, газрын захирал Пак Жин Ён, хэлтсийн захирал Сунг Юү Хён, менежер Ким Ён Ку, “V World Korea-ийн гүйцэтгэх захирал Мүүн Жэ Хуа, “V World Industry”-ийн гүйцэтгэх захирал Со Юүн Сог, гадаад харилцааны газрын захирал Б.Ариун, менежер Мүн Ае Ран, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Батжаргал, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын дарга В.Мөнгөнсүх, төслийн хэлтсийн дарга Л.Мандахнаран нар оролцлоо.

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Батжаргал компанийн үйл ажиллагаа болон хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд, Улаанбаатар хот болон орон нутагт хэрэгжиж буй болон шинээр хэрэгжүүлэх төслүүдийг танилцуулсан бөгөөд Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүд, орон нутагт хэрэгжих орон сууцны төслүүд, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төслүүдийн хүрээнд “Doosan Engineering & Construction” компанитай хамтран ажиллах боломж нээлттэй байгааг онцлон тэмдэглэлээ.

“Doosan Engineering & Construction” компанийн төлөөлөл “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-д хүрэлцэн ирсэндээ таатай байгаагаа илэрхийлэн өөрийн байгууллагын танилцуулга, хэрэгжүүлсэн орон сууцны төслийн дэлгэрэнгүй видео бичлэгийг танилцуулан цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.

Мөн Монгол Улсын орон сууц, шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтад оролцох сонирхолтой байгаагаа энэ дашрамд илэрхийлсэн юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа