Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталлаа
УИХ-ын чуулганы 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг танилцуулсан байна. “Монгол Улс 1996 онд Озоны үе давхаргыг хамгаалах тухай Вөнийн конвенц, “Озоны үө давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол"-д нэгдэн орж, улмаар озон задалдаг бодисын хэрэглээг үө шаттай бууруулах, бүртгэл, хяналтын тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байна.
Хөргөлт, агааржуулалтын салбарт үлэмж хэмжээгээр хэрэглэдэг озоны давхаргад нэн халтай буюу озон задлах чадвар өндөртэй хлортфтортнүүрстөрөгч төрлийн бодис болох фрөоны үйлдвэрлэл, хэрэглээг өнөө үөд 99 хувь хэрэглээнээс гаргаад байна.
Монреалийн Протоколд нэгдэн орсон улс орнууд Кигалийн нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орж гидрофтортнүүрстөрөгчийн төрлийн бодисын үйлдвэрлэл, хэрэглээг 2045 он хүртэл 80-85 хувиар бууруулснаар дэлхийн дулаарлыг 1.5 хэмд хүргэхээс сэргийлэх зорилготой Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлж, тэдгээрийн хэрэглээг бууруулах эрх зүйн орчин бүрдүүлэх үндсэн суурь болно” гэлээ.
Өнөөгийн байдлаар дэлхийн 126 улс орон энэхүү “Монрөалийн протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн ороод байгаа бөгөөд манай улс нэгдэн орох нь улс орнуудад шинэ дэвшилтэт технологи нэвтрэх, байгаль орчинд аюулгүй бодисын хэрэглээг нэмэгдүүлэх, дэлхийн дулаарлыг бууруулахад үзүүлэх нэг чухал алхам гэж дэлхийн хамтын нийгэмлэг үзэж байгаа аж. Ийм учраас Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ ханган дэлхийн дулаарлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор Кигалын нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орохыг соёрхон батлах хуулийн төсөл боловсруулсан байна.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо тус хуулийн төслийг хэлэлцэн батлах санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар танилцуулав.
Байнгын хороо санал, дүгнэлтээ танилцуулсаны дараа асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд УИХ-ын гишүүдийн олонхын саналаар хуулийн төслийг эцэслэн баталлаа.
Сэтгэгдэл