- Сэтгүүлч
- 2022/01/25
- 511
Нийслэлийн хэмжээнд малын өвчин бүртгэгдээгүй байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2022 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр болж, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Өнгөрч буй 14 хоногийн хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 45 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос зургаан иргэнийг аварч, 2,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажиллажээ. 2022 он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 227, аврах ажиллагааны 15, нийт 242 удаагийн дуудлагын дагуу ажилласан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Түүнчлэн нийслэлийн хэмжээнд анхаарал татсан бас нэг асуудал нь ус мөсний халиа дош үүсэж, голын эрэг дагуу аж төрж буй айл өрхүүдэд хүндрэл учирч эхэлжээ. Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн нийт 19 хорооны нутаг дэвсгэрт халиа дош үүсэж, нийслэлийн Геодези усны барилга байгууламжийн газар болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Тохижилт үйлчилгээний хэлтсийнхэн халиа дошоог арилгах ажлыг зохион байгуулжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд 31 ажилтан албан хаагч, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 120 метр далан байгуулан, 220 метр суваг татаж урсцыг чөлөөлж иргэд, аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Улсын хэмжээнд малын өвчлөл буурахгүй байгааг Онцгой байдлын газрын дарга анхаарууллаа. Одоогоор нийт 17 аймгийн 106 суманд шүлхий, нэг аймгийн нэг суманд боом, нэг аймгийн гурван суманд арьс товруутах өвчин бүртгэгдээд байгаа аж. Харин нийслэлийн хэмжээнд малын өвчин бүртгэгдээгүй байнаСанал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл