Мэдэгдэл
Ж.Соронзонгийн хамсаатнууд бусдад төлбөр төлж намайг аймшигтайгаар гүтгэсэн явдлыг эрс эсэргүүцэж байна.
Миний бие Анхзул Цэдэн найзтайгаа хамтран "УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл" хоёр цуврал нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн.
Тус нэвтрүүлгийнхээ мөрөөр Ц.Анандбазарт хариуцлага тооцохыг шаардсан хэвлэлийн бага хурлыг гурвантаа хийж, уг хэргийг шалгахгүй удаашруулж байгаа цагдаа, прокурорын алба хаагчдыг арга ядахдаа АТГ-т хүртэл өгч явж байна.
Ц.Анандбазарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагыг УИХ, тэр бүү хэл Монгол Улсын Ерөнхийлөгчид хүртэл өгч өнөөдрийг хүртэл тэмцэх хугацаандаа ийм ядмаг, ийм арчаагүй хариуг Ерөнхийлөгчөөсөө гардаж аваад зогсож байна.
Ц.Анандбазарын талынхан намайг тоогоо хэл гэхэд нь би битгий хуц гэдэг хариуг өгч байсныхаа төлөө өнөөдөр мөнгө төгрөг авдаг, шантаажчин болон гүтгэгдэж буйдаа туйлаас эгдүүцэж байна.
Нэр нүүрээ нуусан, дуу хоолойгоо өөрчилсөн, ямар ч баримт нотолгоогүй тэрхүү бузар гүтгэлэгт итгэх хүн нэгээхэн ч үгүй гэдэгт итгэж байна.
Үнэнийг илчилсэн олон олон эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийхдээ би нотлох баримтыг үзүүлж, өөрийнхөө дүр төрхийг харуулж ирснийг минь та бүхэн мэднэ.
Харин худалч, хулгайч, гүтгэгчид л ийм арчаагүй, ийм муухай зүйлийг хийж бусад руу дайрдаг юм.
Тэрхүү балиар гүтгэгчдийг би цагдаа, тагнуулын байгууллагад гомдол гарган олуулж, хариуцлага тооцуулна гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Ж.Соронзон бол сургуулийнхаа төсвийн хөрөнгийн 10 орчим хувийг сүүлийн 10 жилийн турш тонон мөлжиж буй авлигач болохыг илчилсэн нэвтрүүлгээ хийж дууссан бөгөөд энэ ням гарагт 20.00 цагаас та бүхэндээ нотлох баримттайгаар, өөрсдийнх нь үнэнээ хүлээсэн шившигтэй яриа тайлбарынх нь хамт Budragchaa Serdamba Нууц.МН page-ээрээ олон нийтэд хүргэх болно.
Үнэнд гүйцэгдэхийн цагтаа төрийн байгууллагыг тонон мөлжиж баяжсан авлигач хулгайчууд ийм ядмаг гүтгэлэг хийж намайг сэвтүүлэх гэж хичээж байгаа нь үнэхээр жигшүүртэй.
Би Ц.Анандбазараас мөнгө шантаажилж авсан бол Монгол Улсын Ерөнхийлөгчид, УИХ-д авлигатай тэмцэх газар өргөдөл гомдол гаргаж өнөөг хүртэл тавхайгаа эргэтэл тэмцэх байсан гэж үү.
Ц.Анандбазараас би мөнгө авсан бол 2015 онд лизингээр авсан нэг өрөө байрандаа өнөөг хүртэл амьдарсаар байх байсан гэж үү.
Ц.Анандбазараас би мөнгө авсан бол 2020 онд худалдан авсан приус машинаа халтайтал унаад "Бусдад лааз унасан гуйлгачин" хэмээн хэлүүлж, цоллуулж, доромжлуулаад яваад байх уу.
Би www.nuuts.mn сайтыг олон жилийн өмнө хамт ажилладаг байсан эгчээсээ 88,000 төгрөгөөр худалдан авсан нь үнэн.
Одоо ашиглаж буй сайтаа нэг найзаасаа гуйж байж 1,000,000 төгрөгөөр л хийлгэсэн нь үнэн.
Монгол Улсад иргэн бүр дурын домайн нэрээ 88,000 төгрөгөөр худалдан авах боломж нээлттэй байгаа.
Гэтэл үнэний төлөө, олон нийтийн эрх ашгийг хамгаалахын төлөө тэмцсэнийхээ төлөө ийм ичгүүргүйгээр нотлох баримтгүйгээр нэр цол өгч намайг харлуулан гүтгэж байгаатай хэзээ эвлэрэхгүй.
Ж.Соронзон, Н.Лүндэндорж нарын авлига албан тушаалын гэмт хэргийг илчилсэн "НУУЦ МАТЕРИАЛУУД" эрэн сурвалжлах нэвтрүүлгийг олон нийтэд хүргэхэд дэмжлэг үзүүлэх бүх хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллахаа үүгээр илэрхийлж байна.
Хүндэтгэсэн: Сэтгүүлч С.Будрагчаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл