- Сэтгүүлч
- 2022/02/14
- 419
Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны асуудлаар иргэдтэй уулзлаа
Эхний шатанд төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг ханган, 1-48, 2-48, 4-48 дугаар байрны үнэлгээг гаргах, барилгыг буулгаж, барилгажуулах хугацаанд эрсдэлийг тооцож, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаар талууд тохиролцов. Уулзалтад Нийслэлийн Орон сууцны корпораци, Хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтнүүд оролцсон юм.
Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дахь Худгийн айлууд буюу хуучны хоёр давхар гурван байрыг буулгаж, шинэчлэн барих төсөл хэрэгжүүлнэ. Зуун айлын “Жоби” худалдааны төвийн дэргэд байрлах эдгээр байр нь мөн ашиглалтын шаардлага хангахгүй барилгад багтаж буй бөгөөд энэ онд төсөл хэрэгжүүлж эхлэх юм. Энэ байрны оршин суугч иргэдтэй уулзсан уулзалтад тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар оролцож, Нийслэлийн Засаг даргын орлогч болон холбогдох байгууллагын мэргэжилтнүүд иргэдийн санал бодлыг сонслоо.
1960 оноос өмнө барьсан нийтийн зориулалттай орон сууцуудыг дахин төлөвлөх төсөл, хөтөлбөрийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх бөгөөд эдгээр барилга дахин төлөвлөлтөд орж, шинэчлэгдсэнээр олон айлын амьдрах орчин сайжирч, иргэд ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Санал болгох
-
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшыштоф Бойкотой уулзла...
Сэтгэгдэл