- Сэтгүүлч
- 2022/02/15
- 609
Камила Валиева олимпын наадамд үргэлжлүүлэн оролцоно
Оросын уран гулгагч Камила Валиеваг тойрсон асуудлын талаар гаргасан шийдвэрээ Спортын арбитрын шүүх албан ёсоор танилцууллаа. Түүнийг олимпын наадмын тэмцээнд оролцохыг түр түдгэлзүүлээд байсан шийдвэрийг Спортын арбитрын шүүх хүчингүй болгосноо мэдэгдэв. Ингэснээр 15 настай орос бүсгүй өнөөдөр болох эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээнд оролцох эрхтэй болж байна.
Спортын арбитрын шүүхийн зөвлөлөөс “Тамирчны допингийн эсрэг шинжилгээний хариуг цаг тухайд нь мэдэгдээгүй нь ноцтой асуудал болсон. Бээжингийн өвлийн олимпын үеэр энэ асуудал дэгдсэн нь тамирчны буруу биш” хэмээн тайлбарлав.
Хэвлэлийн бага хурлын үеэр Спортын арбитрын шүүхийн ерөнхий нарийн бичгийн дарга Мэтью Риб “Тамирчныг олимпын наадамд оролцуулахгүй байх нь нөхөж баршгүй гарз учруулах болно” хэмээн ярилаа. Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулаагүй бөгөөд допингийн хариуг оройтож мэдэгдэн асуудлыг дэвэргэсэнд харамсаж буйгаа илэрхийлэв.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ОХУ-ын АШТ-ий үеэр Валиевагийн өгсөн шинжилгээнээс хориотой бодис илэрсэн. Оросын допингийн эсрэг агентлаг түүний эрхийг тэр даруй хассан ч ердөө маргааш нь эргэн сэргээсэн юм. Харин энэ шийдвэрийг Дэлхийн допингийн эсрэг агентлаг эсэргүүцэж, давж заалдаад байсан билээ.
Хэдийгээр Валиевагийн олимпын наадамд оролцох эрхийг сэргээсэн ч допингийн эсрэг дүрэм зөрчсөн эсэх талаарх бүрэн хэмжээний шийдвэрийг дараа нь гаргах болно гэдгээ Спортын арбитрын шүүх илэрхийлэв гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
Санал болгох
-
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 15-30 см-ийн зузаан цас орж, 80 км/цагийн хурдтай цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан бай...
-
Филлипин улсын Квирино мужийн Нагтипунан орчимд “Пепито” нэртэй супер хар салхи арваннэгдүгээр сарын 17-нд 305 км/цагийн хурдтай шуурсан талаар тус улсын Аг...
Сэтгэгдэл