- Сэтгүүлч
- 2022/03/02
- 381
Ирэх жилүүдэд цагаан тоосны дэгдэлт эрс буурна
Баяжуулах үйлдвэр үйлдвэрлэлээсээ үүссэн 26-28 хувийн хатуулагтай булингыг тээвэрлэн ХАА-д хуримтлуулдаг. Харин хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлснээр 60-65 хувийн хатуулагтай өтгөн материал хуримтлуулах юм. Үүн дээр цагаан тоосны дэгдэлт дарах химийн урвалжуудаа ашиглахад барьцалдуулах чадвар нэмэгдэж гадаргуу үүссэнээр цагаан тоосны дэгдэлт одоогийнхоос 80-90 хувь буурна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мөн Хаягдалын аж ахуйн насжилт болон усны хэрэглээнд ч эерэг нөлөө үзүүлэх аж.
Одоогоор хаягдал өтгөрүүлэх технологийг Монголд зөвхөн Оюутолгой компани ашиглаж байна. Эрдэнэт үйлдвэр энэхүү шинэ технологийг нэвтрүүлэхийн тулд үе шаттай туршилтууд хийсэн нь амжилттай болжээ. Түүнээс гадна ирэх онд Хаягдлын аж ахуйд 16-р далан барихдаа давхарлаж биш цагаан тоос дэгддэг элсэн талбайн хэмжээг багасгах зорилгоор нааш нь татаж барихаар төлөвлөн ОХУ-ын Механобр институтээр зураг төсөл хийлгэж байна гэж Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон ярилаа.
Эрдэнэт үйлдвэр хаягдал өтгөрүүлэх технологийг 2024 оны нэгдүгээр улиралд багтаан нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл