- Сэтгүүлч
- 2022/03/07
- 924
“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулган энэ сарын 14-нд болно
Чуулганаар эрэгтэйчүүдийн амьдралын чанар, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, гэр бүл болоод нийгмийн оролцоо, манлайлалд тулгарч буй сорил, бэрхшээл, тэдгээрийн гарц шийдлийг эрэгтэйчүүд, олон нийт салбаруудын оролцоо, уялдаа холбоотойгоор тодорхойлж, төр, иргэний нийгмийн байгууллага, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах зөвлөмж, уриалга гаргах юм.
Чуулганыг угтаж 21 аймаг 9 дүүргийн залуус тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд үндэсний чуулганаар нэг дор цуглаж асуудал, шийдлээ ярилцаж байна.
Эрэгтэйчүүдийн үнэлэмж, үнэт зүйлс, нийгэм дэх оролцоо, үлгэр дуурайлал, манлайллын талаарх хөвгүүд, эрэгтэйчүүдийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчилснөөр хувь хүний хөгжил, төлөвшилд нь эерэгээр нөлөөлж, тэдний гэр бүл, нийгэмдээ хүлээх хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх юм гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

Санал болгох
-
“Дулааны тавдугаар цахилгаан станц”-ыг нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сангийн зориулалттай газрыг түшиглэн 26.4...
-
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх Үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаанд /2026-04-21/ Ерөнхий сайд Н.Учрал, Цахим хөг...


Сэтгэгдэл