Эх сурвалж: www.bbc.com

Зимбабве Улсын хууль сахиулах байгууллагууд шүүхээс авлигын хэргийг нь хэрэгсэхгүй болгосон ч хөрөнгийн эх үүсвэрээ хангалттай тайлбарлаж чадахгүй байгаа иргэдийн хөрөнгийг хураахаар болсныг зарлаад байна.

Шинэ ажиллагааг “Баячуудын өдөр тутмын амьдрал дахь шалгалт” гэж нэрлэж байгааг Зимбабвегийн Авлигатай тэмцэх хорооны дарга, шүүгч Матанда Мояа мэдэгдэв.

Тус улс сүүлийн арав гаруй жилийн хугацаанд эдийн засгийн хамгийн хүнд хямралтай нүүр тулаад байгаа бөгөөд төрийн үйлчилгээний хүртээмжгүй байдал болон авлига зэргээс болж олон нийтийн бухимдал ихээр нэмэгдэж байгаа юм.

Энэхүү ажиллагаа бол зарим баячуудын өдөр тутмын амьдралд хийж байгаа эрчимжүүлсэн шалгалт бөгөөд тэдгээр баячууд бараа, үйлчилгээний тооцооны хуудсаа үзүүлж, шалгуулах хэрэгтэй ба тэдгээрийн олсон хөрөнгө, орлоготой тохирч байх шаардлагатай юм. Мөн тэдгээр хүмүүс болон тэдний бизнес нь татвар төлж байсан эсэхийг нь давхар шалгах болно гэж Матанда Мояа Зимбабын өдөр тутмын хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурджээ.

Энэ ажиллагаа нь 2019 оны 7 дугаар сард Авлигатай тэмцэх хорооны олж авсан тайлбар шаардах эрхийг ашиглаж байгаа бөгөөд “тайлбарлагдаагүй эд баялаг” гэж нэрийдсэн баялгаа хүмүүс хэрхэн цуглуулсан үндэслэлээ тайлбарлах ёстой болж байгаа юм.

Зимбабве дахин мөхлийн ирмэг дээр ирээд байна уу?

Хүмүүс мөрдөн байцаалтын үед өөрсдийн эд хөрөнгөө тайлбарлахын тулд Дээд шүүхэд хандаж болох бөгөөд тайлбарлаж чадаагүй тохиолдолд шууд хураагдах юм. Гэвч Зимбабве улс нь хувь хүний хөрөнгийн эх үүсвэрийг нотлохыг шаардаж байгаа анхны улс бас биш юм. Ирланд болон Их Британи улсууд 2017 онд хуулиндаа энэ талаарх өөрчлөлт оруулж байсан юм.

Трансперенси Интернэйшнл олон улсын байгууллага нь Зимбабве улсын коронавирусын эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх худалдан авах ажиллагааг авлигын эрсдэл өндөртэй гэж саяхан онцолсон. Тус байгууллагын онцолсноор эм, эмнэлэгийн хэрэгслийн үнийг нэмэгдүүлсэн байгаа нь авлигын эрсдэлтэйг илтгэж байгаа аж. Уг үйл явдлын дараа буюу бямба гарагт тус улсын эрүүл мэндийн сайд Обадиа Мояаг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт буруутгасан байна. Түүнийг энэ 7 дугаар сард шүүхэд дахин дуудахаар болсон байна.

Зимбабийн зарим баримт:

Тус улс нь 15,6 сая хүн амтай, 63 хувь нь ядуу, хүүхдүүдийн 23 % нь өсөлтийн хоцрогдолтой. Энэ оны 5 дугаар сард жилийн албан ёсны инфляци нь 785,5%, гуравдугаар сараас хойш коронавирусын халдварын тохиолдол 387 болж, 4 хүн нас бараад байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа