- Сэтгүүлч
- 2020/07/02
- 527
Бүтээмж чанарын дугуйлангуудын оролцоо гурав дахин өсжээ
Сүүлийн жилүүдэд Эрдэнэт үйлдвэрийн Судалгаа шинжилгээний хүрээлэнгийн Бүтээмж чанарын дугуйлангуудын сайн саналын систем дэх оролцоо гурав дахин өсжээ. 2019 онд тус цехийн ажилтнуудын гаргасан сайн саналууд ажлын байр болон ХАБЭА, үйлдвэрлэлийн технологийн чиглэлд 75 хувь хэрэгжиж үр ашиг өгсөн аж. Цехийн хэмжээнд гурван бүтээмж чанарын дугуйлан үйл ажиллагаагаа явуулдаг. Тус хүрээлэнгийн хамт олон бүтээмжийн үйл ажиллагаанд оролцсон цагаасаа 46 төсөл, 20 жижиг сайжруулалтын ажил амжилттай гүйцэтгээд байна. Энэ хугацаанд цехийн тоног төхөөрөмжүүдийг автомат ажиллагаатай болгоход чиглэсэн олон төсөл хэрэгжжээ. Тухайлбал, хатаах шүүгээ температурын зөрөөтэй, нарийвчлал багатай байсныг өөрчилснөөр ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмж дээшилж, цаг ашиглалт сайжирсан байна. 2020 оны эхний хагас жилд “Лабораторийн туршилтын процесс сайжруулалтын ажил”, “Ашиглалтын хайгуулын дээжийн боловсруулалтын хугацааг багасгах нь” зэрэг сэдэвт төсөл хэрэгжсэнээр цехийн дотоод зохион байгуулалтыг оновчилж, хүдэр бэлтгэлийн шат дамжлагыг багасгав. Мөн цехийн бүтээмжийн үйл ажиллагааг улам сайжруулахын тулд шинэ орон тоо батлуулсан нь бүтээмж, инновацийн чиглэлээр илүү сайн ажиллах нөхцөл бүрджээ.
Т.Батчулуун
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл