Монгол Улсын Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар “Иргэнд 2022 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг баталлаа.
 
Аймаг, нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн 2022 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтын талаарх саналыг тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн батлуулж ирүүлснийг хянаж нэгтгэн, Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан 2021 оны 12 сарын 21-ний өдөр Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн бөгөөд Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн байна.
 
Улсын хэмжээнд 2022 онд нийт 32392 иргэнд 3967.8 га газрыг өмчлүүлэхээс 32358 иргэнд 3937.3 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй, 34 иргэнд 30.50 га газрыг аж ахуйн зориулалтаар үнээр нь тус тус өмчлүүлнэ.
Үүнээс нийслэлийн хэмжээнд нийт 5538 иргэнд эзэмшиж буй 315.17 га газрыг өмчлүүлнэ гэж Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас мэдээллээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа