- Сэтгүүлч
- 2022/03/17
- 376
З.Мэндсайхан: Хүнсний ногоочдыг дэмжсэн чухал шийдвэрүүдийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар тэр дундаа хүнсний ногоочдыг дэмжсэн чухал шийдвэрүүд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гарсныг танилцууллаа.
ХҮНСНИЙ НОГООЧДОО ДЭМЖИХ ЦОГЦ ШИЙДВЭРҮҮД
Засгийн газраас дэвшүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого”, Атрын 4-р аяны хүрээнд “ЭХ ОРНЫ ЭРҮҮЛ ХҮНС” уриан дор дотоодын зах зээл, ногоочид, тариаланчдаа дэмжих цогц шийдвэрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. Тодруулбал,
- Хүнсний ногооны тариалан эрхлэгчдийн тухайн жилийн ургацаас зах зээлд худалдан борлуулсан стандартын шаардлага хангасан хүнсний ногоонд тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг олгох,
- Өвлийн хүлэмжийн аж ахуйд цахилгааны хөнгөлөлт үзүүлж байгаа хугацааг жил бүрийн 10 дугаар сарын 15-наас 5-р сарын 1, цагийн хуваарийг оройн 18 цагаас өглөөний 06 цаг болгож уртасгах,
- Хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд 2022 оны хаврын тариалалтад зориулан улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийн үнийг 80 хувиар хөнгөлөх асуудлыг хэлэлцүүлж, шийдвэрлүүллээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Санал болгох
-
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшыштоф Бойкотой уулзла...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл