Хүний санаанд багтамгүй сонин, содон үзүүлбэрийг нэгэн тайзнаа нэгтгэсэн Дэлхийн цирк Монголд дахин тун удахгүй ирэхээр болжээ.

Цap тaxлын xүнд үe хараахан дyyсаагүй байгаа ч өхөөрдөм бяцхан амьтад хийгээд шилдэг үзүүлбэрийн эзэд маань ирэх дөрөвдүгээр сарын 2,3-ны өдрүүдэд Буянт Ухаа спорт цогцолборт ердөө хоёрхон өдрийн турш тоглох юм.

Монгол циркийн хөгжлийн төв ТББ нь энэхүү арга хэмжээг тав дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд үргэлж хамгийн шилдэг, шинэ содон, гайхалтай зүйлсээр дүүрэн тоглолт хийдгээрээ үзэгчдийн танил хэдийн болсон билээ.  Хүүхэд багачуудын хамгийн их хүсэн хүлээдэг дэлхийн циркийн гайхамшгууд Монголд дахин амилах нь ээ.

Дэлхийн шилдэг жүжигчдийн хамтарсан энэхүү тоглолт үзэгчдийг aлмaйруулж, гaйхамшигтай ертөнцөөр аялуулах нь дамжиггүй. Тоглолтод Испани, Япон, Англи, Колумб, Герман, Латви, Унгар, ОХУ, Вьетнам, Румин болон Казакстаны 60 гаруй жүжигчин оролцох юм. Мэдээж Монгол циркчдийнхээ үзүүлбэрийг ч та үзэх болно.

Тоглолтын тасалбар байрлалаасаа хамааран 20, 25, 30 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд худалдаанд хэдийн гарчээ.

Гэхдээ тоглолтын тасалбараа яаравчлан авахгүй бол циркээр цaнгaсан Монголчууд маань тун удахгүй л дуусгачих байх хэмээн тоглолт зохион байгуулагчдын зүгээс aнхааруулсныг дуулгая.

Тасалбарыг ticket.mn сайтаас болон Хүннү Молл худалдааны төвийн В1 давхраас авах боломжтой.

Лавлах утас: 9324-3000

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа