- Сэтгүүлч
- 2022/03/25
- 504
Монгол дайчдын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэргүүтэй БХЯ, ЗХЖШ, ХЗЦК-ын холбогдрх албаныхан болон Дорнод аймгийн удирдлагууд Монгол дайчдын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд онцлохдоо "Дорнод аймагт батлан хамгаалах, бодлого, зорилт хамгийн сайн хэрэгждэг. Шалтгаан нь орон нутгийн удирдлагуудын дэмжлэг болоод ард олных нь цэрэг-эх оронч үзэл хүмүүжилтэй холбоотой. Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабынхан ч сайн ажиллаж байна. Сүүлийн 4 жил ажил, үйлсээрээ бусдыгаа тэргүүлсэн нь үүний нотолгоо юм" гэв.
Сайд Г.Сайханбаяр Зэвсэгт хүчний 327 дугаар ангид үргэлжлүүлэн ажиллаж байна гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Санал болгох
-
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин СХД-ийн 33 дугаар хорооны 105 дугаар тү...
-
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, тархмал эрчим хүчний дэд бүтцийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсө...


Сэтгэгдэл