Өнжмөл өвсийг шатаахгүй байх нь зөв.  Мэдээж юуны түрүүнд гал түймрийн аюулаас сэргийлэх зорилгоор. Мөн манайх шиг хуурай оронд өнжмөл өвс нь тодорхой хэмжээнд хамгаалалт болж байдаг.  Хөрс чийгээ алдаж хуурайшихаас, мөн шимт хар болон бор шороон нимгэхэн давхарга нь хатаад салхинд хийсээд алга болохоос ч бас хамгаална гэсэн үг. Дээр нь тэр өвсөнд амьдарч буй олон жижиг  амьтад, хорхой шавьж устана.

Бид боддог, шатаачихвал амархан ногоордог гэж. Тэр нь нэг талаасаа үнэн мэт харагддаг боловч үнэндээ шатаагаад сайхан ногоорсон гэхээсээ илүү шинэ залуу нахиа соёолжийг халхалж бсан хуучин өвс нь байхгүй болоод нүцгэрсэн учраас л тэгж харагддаг.

Харин заавал устгах шаардлагатай болсон үед өнжсөн өвсийг гар болон цахилгаан хадуураар хадаж авах нь зөв юм.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа